Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-31 ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Манай улсаас эрэгтэй дөрөв (61кг, 70кг, 79кг, 92кг), эмэгтэй дөрөв (55кг, 59кг, 65кг, 72) жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчид өрсөлдөж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд өрсөлдсөн “Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Ласвегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн байна. Манай тамирчин эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг, хоёрдугаар тойрогт Канадын Борегар Лоренсийг ялсан бол 1/8-д Азербайжаны Алена Колесникийг хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалджээ. МУГТ С.Цэрэнчимэд аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдах юм.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.
Медалийн төлөөх барилдаанууд 10 сарын 31 нд 00:30 минутаас эхлэх хувиартай байна.