Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ

Туул голын сав газрын захиргаа, БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл, физик үзүүлэлтийг газар дээр нь хэмжиж, шинжилжээ.

Учир нь, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, үүнээс үүссэн үнэр Хан-Уул дүүргийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа мэдээлэл иргэдээс иржээ.

Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх аж. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.