Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Зүүн бүсийн насан туршийн суралцахуйн багш, удирдах ажилтныг чадавхжуулах сургалт 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, ажилтан нийт 135 хүн хамрагдаж, насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, бодлого, эрх зүй, суралцахуйн онол, арга зүйд суралцаж, сайн туршлагаа солилцон, хамтран хөгжиж байна.
Тус сургалтыг Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын хэлтэс, Хэнтий аймгийн Боловсролын газар, Хэнтий аймгийн Насан туршийн суралцахуйн төв хамтран зохион байгуулж байна хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.