Польш улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 23 тамирчин 5 насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо. Тодруулбал охидын 9 хүртэлх насанд Өмнөговь аймгийн тамирчин Бавуудоржийн Оюун-Үжин, 9-10 насанд “Хөлөгт тоглоом” клубын тамирчин Ганбатын Дэлгэрмаа , 11-13 насанд “Сонгодог байрлал” клубын тамирчин Баатархүүгийн Тамир нар аваргын болзлоо хангасан юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30-д эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд нэмэгдэх боломжтой аж.