Албанийн Тирана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, 59 кг-ын жингийн финалд Японы Рисако Кавайд 4:2-оор ялагдсанаар манай тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа авч байгаа юм. Тэрээр дэлхийн аваргад гурван удаа финалдан нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байна.
Анх 2014 онд 19 настайдаа ДАШТ-ээс алтан медаль, 2015 онд дахин финалдаж, мөнгөн медаль хүртэж ДАШТ-ий хошой медальтан болсон юм. Харин энэ удаа дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиараа энгэрээ мялаалаа.