Польш улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д манай улсын тамирчид гурван жил дараалан багаараа дэлхийд түрүүллээ.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин 5 насны ангилалд өрсөлдсөн юм.
Охидын 9 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин, 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа, 11-13 насанд Баатархүүгийн Тамир нар тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө аваргын болзлоо хангасан юм.
Түүнчлэн, 9-10 насны хөвгүүдийн төрөлд “Алтан хүү” клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэлж, аваргуудын тоог нэгээр нэмлээ.
Мөн, 14-16 нас, охидын төрөлд З.Отгонсүрэн, 9 хүртэлх насны хөвгүүдийн төрөлд Б.Алтан-Эрдэнэ нар мөнгөн медаль, 9-10 нас, хөвгүүдийн төрөлд Д.Ангараг, 11-13 нас, хөвгүүдийн төрөлд Н.Түвшинбаяр нар хүрэл медаль хүртжээ.