2025 оны төсвийн төсөлд албан томилолт, зочны зардал 111.7 тэрбум хэмээн тусгагджээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрч 5.3 их наядаар, ЗГ-ийн өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч 5 их наядаар, төсвийн урсгал зардал 26.0 их наяд төгрөгт хүрч 3.6 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болжээ.

2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмблээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна.

Үүнд:

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
  • Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин;
  • Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
  • Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна. 2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
  • Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
  • Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
  • Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “2025 оны төсвийн төсөлд албан томилолт, зочны зардал 111.7 тэрбум хэмээн тусгагджээ

  1. Hi,

    We make sublimated sports bags, backpacks, and sportswear. To get delivery prices, please:

    1. Visit hillapex.com and pick an item.
    2. Let us know your order quantity.
    3. Provide your country name.

    Best regards
    Saad Afzal
    Founder | Hill Apex
    Email: saad@hillapex.com
    Website: hillapex.com
    Phone/WhatsApp: +92 300 7101027
    Address: Chenab Ranger’s Road, 51310 Sialkot, Pakistan

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.