Г.Дэлгэрмаа нь Бүгд найрамдах Польш улсад 10-р сарын 25-наас 11-р сарын 2-ны хооронд зохиогдсон Зуун буудалт даамын Өсвөр үе, залуучуудын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 9-10 насны охидын ангилалд үндсэн, түргэвчилсэн, түргэн гурван төрөлд аварга болж энэ жилийн ДАШТ-ний бүх ангилалд түрүүлсэн Монгол улсын цорын ганц тамирчин боллоо.
Г.Дэлгэрмаа өмнө нь 2024 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт 2 хүрэл медаль хүртэж Дэлхийн даамын холбооны дэд мастерын болзол хангасан билээ.