Жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо эхэллээ.
Тус тэмцээнд 32 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас есөн насны ангилалд 30 эрэгтэй, 17 эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр М6 буюу 55-59 насны ангиллын 60 кг-ын жинд Монголын хоёр тамирчин хоорондоо финалдаж, Х.Нямдорж алт, Г.Баатарсүрэн мөнгөн медаль хүртжээ. Мөн М9 буюу 70-аас дээш насны ангиллын 66 кг-д Л.Зандан хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж.