Саудын Арабын цөлд анх удаа цас оржээ

Саудын Арабын Аль-Жавфд анх удаа цас, том хэмжээний мөндөр орж цаг уурын түүхэнд байгаагүй үзэгдэл тохиожээ. Ал-Жавфын оршин суугчид өглөө сэрээд цасаар хучигдсан уулс, хөндийг харжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Ойрхи Дорнодын цаг уурын төлөв байдал өөрчлөгдөж, хамгийн хуурай бүс нутгуудад ч нөлөөлж байгаа аж.

Орон нутгийн иргэд цаг уурын энэхүү үзэгдлийн нөлөөгөөр цэцэгс, анхилуун үнэртэй ургамлууд дэлгэрч, бүс нутгийн байгалийн үзэсгэлэнг сайжруулна хэмээн үзэж буй гэнэ.

Эх сурвалж: The economic times

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.