Японы нийслэл Токио хотын захиргаа гурван дүүрэгт автомат жолоодлоготой автобусыг туршихаар болжээ.
Хүний нөөцийн хомсдолтой тэмцэх ажлын хүрээнд явуулж буй энэхүү туршилтыг 2024 оны 11-р сараас 2025 оны 2-р сарын хооронд Сгинами дүүргийн Огикүбо буудал, Тама дүүргийн Тама төвийн буудал, Мизүхо дүүргийн Хаконегасаки буудалд өөр өөр хугацаанд явуулах аж. Ингэхдээ байршил бүрд нийтийн тээврийн хэрэгцээ шаардлагад нь тохирсон цахилгаан тээврийн хэрэгслүүдийг ашиглана. Тухайлбал, Огикүбод долоон хүний суудалтай бага оврын, хурд багатай цахилгаан машиныг турших бол Тама болон Хаконегасакид 13 хүний суудалтай цахилгаан автобуснуудыг турших юм.
Туршилтыг хянагч нь шаардлагатай үед жолоодлого, тоормосыг операторууд гараар удирдана. Засгийн газар олон нийтийн санаа бодлыг судлах, цаашид үйлчилгээг сайжруулахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулахын тулд туршилтын үеэр зорчигчдын дунд судалгаа явуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: bignewsnetwork