Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Казахстаны Астана хотод эхэлнэ.
Тус тэмцээнд оролцохоор манай улсаас 20 тамирчин Астана хотыг зорилоо. 311 мянган ам.долларын сантай шантай уг тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангиллаар болох бөгөөд түрүүлсэн бөх 4000, мөнгөн медальтан 3000, хүрэл медальтан 2000 ам.долларын шагнал хүртэнэ.
Манай улс 1974 онд самбо бөхийн ДАШТ, 1989 онд Дэлхийн цом, 1997, 2018 онд ААШТ-ийг эх орондоо зохион байгуулж байсан түүхтэй.