Өнөөдөр эмэгтэйчүүдийн хувьд маш онцгой өдөр юм. Учир нь энэ өдөр эрчүүдийн оройн хоол хийх өдөр тохиож байна.
Жил бүрийн 11-р сарын эхний пүрэв гарагт тэмдэглэдэг энэхүү өдрийг 1998 онд Канадын радиогийн ажилтан Сенди Шарки санаачилсан аж.
Эрчүүдийн оройн хоол хийх өдөр нь ажил үүргийн тэгш хуваарилалтыг бий болгох, хосын харилцааг сайжруулах, эмэгтэйчүүдэд амрах боломж олгож тэдэнд талархлаа илэрхийлэх зорилготой юм.