Оюуны олимпоос дахин 3 аварга төрлөө

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг MEMORIAD World Mental Sports Olympics буюу оюуны олимп АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж байна.

Оюуны олимпын 4 дэх төрөл “Тооны марафон” -д Э.Үүрийнцолмон 14 настайдаа 15 минутад 1132 цифрийг цээжлэн алдаагүй санаснаар насанд хүрэгчдийг ялж хамгийн залуу оюуны олимпийн аварга боллоо. Тэрээр 13 настайдаа өсвөрийн Дэлхийн Аварга болж, Их Мастер цолыг хүртэж байсан юм.

Тус төрлийн бага насны ангилалд улсын аварга М.Гэгээн-Оюун мөн оюуны олимпод аваргаллаа.

5 дахь төрөл болох “Флаш тоо” -ны насанд хүрэгчдийн ангилалд Ц.Номин-Эрдэнэ аваргын алтан медаль хүртжээ.

Мөн энэхүү төрлийн эхний 8 байрт манай тамирчид орж, бахдам амжилт үзүүлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.