Өнөөдөр Pepero өдөр буюу “хайр, нөхөрлөлөө илэрхийлэх өдөр” тохиож байна. болдог бөгөөд хэмээн Солонгосчууд тэмдэглэдэг. Харин эдүүгээ дэлхий нийтээрээ ач холбогдол өгдөг өдөр болсон байна.
Энэ өдрийн түүх Солонгосоос эхлэлтэй бөгөөд эдүгээ дэлхийн олон оронд тэмдэглэдэг болжээ. Тодруулбал, Солонгосын Ённам мужийн дунд сургуулийн хоёр охин өндөр, туранхай болохыг хүсэж Pepero солилцжээ. Тэд арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 11:11, 23:11 цагт 11 ширхэг Pepero-ноос өөр зүйл идэлгүй турна гэсэн санааг анх дэлгэрүүлж, 1997 оноос “Lotte” компани Pepero өдрийг сурталчлахын тулд энэхүү 2 охины түүхийг ашигласан аж.
“Lotte” компани энэхүү ухаалаг маркетингийнхаа ачаар 7 хоногт жилийн борлуулалтынхаа 30 хувийг Pepero-гоор бүрдүүлж чаддаг байна. Pepero-г анх 1984 онд бүтээсэн бөгөөд одоогоор 29 өөр төрлийг 50 гаруй оронд борлуулдаг аж.