Г.Тэнгүүндалай өсвөрийн шатарчдын бодлого бодолтын дэлхийн аварга боллоо

Бразилын Флорианаполис хотод өсвөрийн шатарчдын U14-U18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

62 орны 520 гаруй шатарчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор таван тамирчин оролцож, гурван медаль хүртжээ.

Тодруулбал, U14 насны хөвгүүдийн ангиллын блиц буюу түргэн тоглолтоор ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай хүрэл, охидын блиц төрөлд М.Маргад мөнгөн медаль хүртжээ. Мөн U14 насны охидын стандарт төрөлд Г.Урангоо дөрөвдүгээр байр эзэлж, ФИДЕ мастер цолны болзол хангалаа.

Түүнчлэн, тус тэмцээний үеэр ахлах насны өсвөрийн шатарчдын Бодлого бодолтын анхдугаар ДАШТ-д ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.