Волейболын “Бүх оддын тоглолт” ирэх сарын 1-нд болно

Монголын волейболын холбооны дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолт үргэлжилж байна.

Энэ жилийн лигт эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар багууд 4-6 тоглолт хийжээ. Тэгвэл Монголын волейболын холбооноос Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт”-ын товыг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал, 12-р сарын 1-нд “Степп Арена”-д “Бүх оддын тоглолт” болох аж. Тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд 40-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин энэ сарын 17-ны дотор 30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

“Бүх оддын тоглолт” нь волейболын шилдгүүд цуглан ур чадвараа сорьж, аваргаа тодруулдаг онцгой өдөр юм. Энэхүү тоглолтод оролцох шилдэг тоглогчдыг тодруулах санал асуулга ирэх долоо хоногт эхлэх ажээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.