73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн Мексик улсад зохион байгуулагдсан билээ. 120 гаруй бүсгүй өрсөлдсөн тус тэмцээний тэргүүн титмийн эзэн тодорчээ.
Энэ жилийн ялагчаар Дани улсын мисс 21 настай Виктория Кьер Тейлвиг шалгарлаа. Тэрээр бүжигчин бөгөөд гоо сайхны салбарт бизнес эрхэлж, амьтан хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийн төлөө тэмцдэг нэгэн аж.
Түүнээс хэрэв өөрөөр амьдрах боломж гарвал юуг сонгох вэ гэж асуухад “Юу ч өөрчлөхгүй” гэж хариулсан юм. Мөн үзэгчдэд хандан “Хаана төрснөөсөө үл хамааран, тэмцсээр байх хэрэгтэй” гэж уриалсан байна.
Дэд Миссээр Нигерийн Чидимма Адетшина, Мексикийн Мария Фернанда Белтран, Тайландын Сучата Чуангсри, Венесуэлийн Илеана Маркес нар шалгарчээ.