Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ирэх сарын 19-ний өдөр болох ажээ.
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны “Бөртэ чоно”-ын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан юм.
Тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 20 гаруй номинацаар спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
“Бөртэ чоно-2024” наадамд нэр дэвших тамирчид болон санал асуулгын хугацааг ирэх сарын эхээр зарлах аж.