Өнөөдөр Олон улсын эрчүүдийн өдөр

 Өнөөдөр Олон улсын эрчүүдийн өдөр тохиож байна. Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж эхэлжээ.

Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн өдөр болгожээ. Энэ жилийн хувьд “Эрчүүдийн эерэг үлгэр дуурайлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

Эрчүүдийн талаар зарим тоо баримтыг хүргэе.

Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. 

– Монголд амиа хорлох тохиолдлын 80 хувийг эрчүүд эзэлдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий. 

-Монгол эрчүүдийн 48.3 хувь нь хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг.

– Ердөө 15 хувь нь л дээд боловсрол эзэмшсэн гэсэн тооцоо бий.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.