1921 оны энэ өдөр Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ

1921 оны 11 дүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг байгуулж, дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргажээ.

Тус хүрээлэнгийн анхны гишүүд болох С.Жамьян, Ж.Цэвээн, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням нар хувийн номоо нийлүүлэн тус номын сангийн суурийг тавилцаж байсан юм.

1924 онд VIII Богд Жавзандамба таалал төгсөж, түүний номын санд хадгалагдаж байсан монгол, төвөд, манж, хятад зэрэг хэлээрх олон мянган ном судрыг тус хүрээлэнгийн номын санд шилжүүлж байжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.