1905 оны энэ өдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ринчен мэндэлжээ

1905 оны энэ өдөр билгүүн номч, XX зууны манлай монголч эрдэмтэн, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ринчен Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Булсарай” хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Түүний бүтэн нэрийг Ринчендорж гэдэг бөгөөд өвөг аавынхаа нэрээр  овоглосон юм. 

 Англи, франц, герман, орос, чех, польш, эсперанто хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд Монгол улсын хамгийн анхны Докторын зэрэг хамгаалсан хүн юм.

1945 онд “Цогт тайж” киногоороо  Монголын хамгийн анхны Төрийн шагнал хүртэгчдийн нэг болсон юм. Мөн 1961 онд Шинжлэх ухааны академич цол  хүртжээ.

Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай”, “Шүхэрч Буниа”, “Ану Хатан”, “Нууцыг задруулсан захиа” зэрэг олон алдартай зохиолуудыг бичиж үлдээсэн билээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.