3×3-ын тамирчид оюутны ДАШТ-д оролцоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Баянхайрхан Мон-Алтиус” баг БНХАУ-ыг зорилоо.

Тус улсын Шиамин хотод болсон тус тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдөх монгол залуус чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Франц, Эквадортой багтсан байна. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.