Төсвийн байнгын хороо төсөвт тавьсан хоригийг хүлээж авлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. 

Ерөнхийлөгчийн зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, З.Мэндсайхан, Б.Энхбаяр, П.Сайнзориг тэргүүтэн үг хэлжээ.

Байнгын хороодын хурлын дараа УИХ-ын чуулган 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.