Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа ахиулж, “B2 тогтвортой” болгож ахиулснаа зарлалаа.
Мөн “Moody’s” агентлаг Монгол Улсын найман банкны зээлжих зэрэглэлийг ахиуллаа.
Тухайлбал: ХасБанк, Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк зэрэг дотоодын найман банкны зээлжих зэрэглэлийг тус тус нэг түвшин ахиулж “B3”-аас “B2” болгож, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлжээ.
Монгол Улсын уул уурхайн салбарын орлого өсөж, гадаад өрийн дарамт буурч өрийн болон санхүүгийн удирдлага сайжирсан нь голлон нөлөөлснийг онцолсон байна. Монгол Улсын гадаад худалдаа сүүлийн жилүүдэд өндөр байсан нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн экспортын өсөлт тогтвортой хадгалагдахаар байгаа тул валютын нөөц өнөөгийн түвшиндээ тогтворжино гэж таамагласан болохыг “Bloomberg” агентлаг мэдээлэв.