3×3-ын оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

БНХАУ-ын Шиамин хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор “Баянхайрхан Мон-Алтиус” баг оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар багтсан. Манай тамирчид “В” хэсэгт Эквадорыг хожиж, Францад хожигдсоноор хэсгээрээ хоёрдугаар байраар шалгарсан.

Улмаар хасагдах шатанд Уганда, Хятадыг хожиж, Литвад хожигдож, хүрэл медалийн төлөөх тоглолтод Хятадын шигшээг 22:19-оор дахин хожсоноор хүрэл медаль хүртжээ.


Мөн манай тамирчид ирэх оны долоодугаар сард Германд хөшгөө нээх Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхээ авсан аж.

Монголын баг энэхүү тэмцээнээс 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.