Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 31-р сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн Итали улсад 12 хоногийн турш үргэлжилсэн юм.
Монгол улсын хувьд өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан. Ийнхүү 5 жилийн дараа И.Цэлмүүн шатрын Дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авчирлаа.