“Токио-2024” их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Тэмцээнд 47 орны 245 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин оролцоно.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд:

  • 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал,
  • 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж,
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн,
  • 81 кг-д О.Шинэбаяр,
  • -100 кг-д А.Эрхэмбаяр,
  • +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно. Харин эмэгтэйчүүдийн ангилалд:
  • 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,
  • 57 кг-д Т.Ариунзаяа,
  • 63 кг-д Т.Анударь,
  • 70 кг-д Д.Есүй,
  • -78 кг-д О.Хүслэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм.

Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна.

Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгө медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1мөнгө, 5 хүрэл медаль, гранпри тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.