Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын зохиол, ХХ зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг Франц хэлнээ орчуулж, хэвлэн нийтэллээ.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дээрх зохиолыг Бүгд найрамдах Франц улсын иргэн, Монголч эрдэмтэн Ганн Тифхани орчуулсан бөгөөд Франц улсын хэвлэлийн компанид хэвлүүлж ийнхүү уншигчдын хүртээл болоход бэлэн болсныг “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” Соёлын үйлдвэрлэлийн форумын үеэр танилцуулж, номын дээжийг хүндэт зочид болон Номын сангуудад гардуулан өглөө.
Эх сурвалж: Соёл урлагийн газар