Австралид 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг албан ёсоор хориглолоо

Австралийн парламент 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд хаяг нээхийг хориглох тухай хууль баталж, технологийн компаниудад хязгаарлалтын хугацааг дуусахаас өмнө хамгаалалтыг чангатгахыг санууллаа.

Хэдэн сарын турш олон нийтээр ширүүн хэлэлцүүлэг өрнүүлж, хуулийн төслийг долоо хоногийн дотор оруулж, хэлэлцэн баталсан 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглох тухай хуулийг тус улсын Сенат өчигдөр баталжээ.

Тус хуулийн дагуу Instagram, TikTok, Reddit, X, Snapchat зэрэг сошиал медиа платформууд 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хаягийг бүртгэхээс татгалзах үүрэг хүлээх юм. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 32.2 сая долларын торгууль ногдуулахаар хуульд тусгажээ.

Хуулийн төслийг Австралийн гол сөрөг хүчин болох Либерал намын ихэнх гишүүд дэмжсэн бөгөөд Ногоон намынхан болон бие даагчид эсрэг санал өгчээ. 

Төслийг санаачлагч, тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү хууль нь насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй хохирлыг арилгах арга хэмжээ хэмээжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.