800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд гал гарснаас хойш таван жилийн дараа эргэн нээгдэх гэж байна.
2019 онд сүм шатсанаас хойш өнөөдрийг хүртэл сүмийг 700 сая еврогоор сэргээн засварлаж, арванхоёрдугаар сарын 7-нд эргэн нээхээр болжээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд сүмийн дээвэрт гарсан галыг 600 орчим гал сөнөөгч 15 цаг ажилласны эцэст унтрааж байв.
XII-XIV зуунд Парисын төвд барьсан готик хэв маягийн энэ сүмийг жил бүр олон сая жуулчин ирж үздэг байсан. Парисын бэлгэ тэмдэг болсон энэ сүм ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй юм.
Готик хэв маягийн энэ сүмийг Парисын хамба лам Морис де Сюллигийн санаачилгаар 1163—1345 онд барьсан түүхтэй:
Парисын дарь эхийн сүмд болсон түүхэн үйл явдлууд
- 1431 он- Францын хаан VI Анрийг хаан ширээнд залах ёслол
- 1804 он – Наполеон Бонапарт хаан ширээнд заларсан
- 1945 он- Шарль де Голль Парисыг чөлөөлснийхөө дараа энэ сүмд иржээ
- 2013 он-Сүмийн 850 жилийн ой тохиосон
Эх сурвалж: ВВС