Спорт өрөлтийн ААШТ-ний амжилтын буухиаг эхлүүллээ

Спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр амжилттай үргэлжилж байна.

Тэмцээний “Багийн халз буухиа” төрөлд манай 45+ насны тамирчид мөнгөн медаль, 35+ насны тамирчид хүрэл медаль хүртэж амжилтын буухиаг эхлүүллээ.

Тус тэмцээн 12 сарын 1-нийг дуустал Малайз улсад зохион байгуулагдах юм. Тэмцээнд 11 орны 487 тамирчин өрсөлдөж буй бөгөөд эх орноо төлөөлөн 6-60 насны 38 тамирчин оролцож байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.