Олон улсын “Global Pro Robot” тэмцээнд монгол сурагчид мөнгө, хүрэл, тусгай байр эзэлжээ

Жил бүр БНСУ-д зохион байгуулагддаг “Global Pro Robot” тэмцээнд ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн 12 сурагч, зургаан багш Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.

Сурагчид хоёр төрөлд өрсөлдөн мөнгө, хүрэл, тусгай байр эзэлжээ. Бага, дунд ангийн сурагчдад зориулсан тус тэмцээнд найман улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас анх удаа оролцож байгаа юм.

VENU төхөөрөмжийн төрөлд:

  • 1в ангийн сурагч Э.Анар мөнгөн медаль
  • 2б ангийн сурагч А.Аялгуу хүрэл медаль
  • 2д ангийн сурагя Э.Тэмүүлэн хүрэл медаль
  • 2в ангийн сурагч М.Мөнхбаяр тусгай байр
  • 2б ангийн сурагч Т.Далай тусгай байр эзлэв.

DRONE төрөлд 6е ангийн сурагч:

  • О.Дэмчиг
  • Б.Эрхэмбаяр
  • Б.Төгсжаргал
  • Б.Сүлд-Од
  • Ө.Дэлгэрбаяр
  • Б.Гэгээнхүсэл
  • П.Чинхүслэн нар тусгай байр эзэлсэн байна.

“Монгени” сургууль нь БНСУ-ын “Sejong International” компанитай хамтран Хиймэл оюун ухааны хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.