Өнөөдөр Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчдын баярын өдөр

2017 оны энэ өдөр Монголын хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт тогтоожээ.

Энэхүү өдрийг  “Монголын хүндийн өргөлтын тамирчдын баярын өдөр” гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарлажээ.

ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 1997 оны 12-р сарын 25-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд Дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга юм. Мөн Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоожээ.

Амжилтын түүх:

  • 2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
  • 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
  • 2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
  • 2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
  • 2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
  • 2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
  • 2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
  • 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
  • 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
  • 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
  • 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
  • 2019 он: Дэлхийн цомын аварга болсон түүхтэй билээ
  • ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртсэн.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.