БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онцгой дэглэм тогтоосоной холбогдуулан тус улсын Үндэсний Ассамблей хуралдлаа.
Хуралдаанд оролцсон 190 гишүүн онц байдал зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжлээ.
Тус улсын Үндсэн хуульд зааснаар, парламентын гишүүдийн олонх нь онц байдал зарлах шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан тохиолдолд онц байдлын дэглэмийг цуцлах үүрэгтэй.
Парламентын байр руу цэргүүд нэвтрэн орсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр цэргүүд парламентын ордон руу шууд орсон, парламентын ордон байрлах дүүргийн дээгүүр цэргийн гурван нисдэг тэрэг нисэж байгаа аж.
Цогцолбор руу нэвтрэхыг хориглосон бөгөөд зөвхөн гишүүд, ажилтнууд, итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэвтрүүлж байгаа бгөөд цэргүүд цогцолборын гадна хаалт босгосон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “засгийн газрын эсрэг үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул” улс орондоо онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Онц байдал зарласантай холбогдуулан парламент, бүс нутгуудын засаг захиргаа, улс төрийн намуудын үйл ажиллагааг хоригложээ.