Өнөөдөр дэлхийн хөрсний өдөр

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ өдөр хүн төрөлхтний хувьд хөрс ямар чухал ач холбогдолтой болох, хүн амын хүнсний аюулгүй байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн дунд мэдлэг олгох, мэдээлэл түгээх арга хэмжээнүүд, экологийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил улс орнууд “ХӨРСИЙГ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ: ХЭМЖЬЕ, ХЯНАЯ, УДИРДЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монгол Улсын хувьд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хөрсний тогтвортой менежментийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэрт хөрсний үнэн зөв өгөгдөл, мэдээллийн ач холбогдлыг чухалчилж, талуудын оролцоотойгоор “МОНГОЛ ОРНЫ ХӨРС СУДЛАЛ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.