Өндөр-Улаан сумын эмэгтэйчүүд үр хүүхдээ үглэж биш, зөвөөр үлгэрлэж хүмүүжүүлэх уриалга дэвшүүллээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмэгтэйчүүдийн 4-р чуулганаас дараах уриалгуудыг дэвшүүллээ.

1. Өрх бүр хуванцар шанага, айраг исгэдэг хөх саваа нэн түрүүнд халцгаая

2. Сүүгээ хуванцар саванд биш, тогоондоо загсаацгаая

3. Өдөр бүрийн хүнсэндээ сүү, цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшье

4 Урьдчилан сэргийлэх үзлэгт гэр бүлийн гишүүдээ бүрэн хамруулъя

5. Багийн хуралд эмэгтэйчүүд олноороо оролцож, асуудлаа шийдвэрлүүлдэг байя

6. Хугацаа дууссан, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзъя

7. Хүүхдийнхээ утасны хэрэглээг багасгаж, ном уншуулж хэвшүүлье

8. Өрх гэрийнхээ давсны хэрэглээг багасгая

9. Хүүхдийнхээ шүдний эрүүл мэндэд ээж бүр онцгой анхаарлаа хандуулья

10. Үр хүүхдээ үглэж биш, зөвөөр үлгэрлэж хүмүүжүүльe

Энэхүү 10 заалтыг өдөр бүр санаж хэрэгжүүлэхийг уриалж байна. Өндөр-Улаан сумын Эмэгтэйчүүдийн Зөвлөл

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.