Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө.

“Бага дэлхийн аварга” хэмээгддэг тус тэмцээнд 47 орны 245 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд залуу мастер, өсвөрийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны монгол жүдоч Т.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Казахстан, Оросын тамирчныг ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Мэгүми Фүчидад ялагдсан. Улмаар дагах барилдаанд Бразилын шилдэг жүдоч Жессика Лимаг, хүрэл медалийн төлөө Японы жүдоч Момо Тамаокиг ялснаар “Их дуулга”-аас анхны медалиа хүртжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.