Өнөөдөр аргын тооллын: 2024-12-10, Мягмар гараг, Билгийн тооллын 10, Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын найман цагаан шар бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Өдрийн наран мандах, жаргах цаг: 8:31-16:59
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.