Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна

1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталж, жил бүрийн энэ өдрийг олон улс даяар Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг.

2024 оны хүний эрхийн өдрийг “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, нийгмийн зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байжээ. Улмаар 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн комиссыг байгуулж, анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан юм.

Энэ тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан байдаг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.