Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан зочин баг хүрэлцэн иржээ.

Тэд энэ сарын 7-12-нд Монголын эмч нартай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байгаа аж. Ингэхдээ бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд эмгэгийг төгс засах, зүрхний хавхлагын төрөлхийн эмгэгийг насанд хүрсэн хойно нь ч удаан хугацаанд хэвийн ажиллах боломжтой болгох мэс заслыг хийж буйгаараа онцлогтой. 

Тус эмнэлгийн хувьд Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнээ ажлын байранд нь сургаж чадавхжуулах зорилгоор БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлэг, “JW LEE” Даяаршлын анагаах ухааны төвтэй одоогоос 11 жилийн өмнө хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.