Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг ОБЕГ-ийн Урьдчилан сэргийлэх газраас хүргэж байна.
Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.
Аюулгүй байдлын зөвлөмж:
-Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
-Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
-Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах. Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй.