2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Флорида мужид 14-өөс доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээний платформууд ашиглахыг хориглох хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ.
14, 15 насныхан эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр сошиал сүлжээг хэрэглэх бөгөөд цахим шуудан болон бусад мессежийн үйлчилгээнд уг хууль хамаарахгүй аж.
Хүүхдийг онлайн гэмт хэргээс хамгаалах, нийгмийн сүлжээг ашиглахтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах зорилготой хууль хэмээн зарлажээ.
Анх Австралийн парламент 16-аас доош насны хүүхэд багачуудыг нийгмийн сүлжээнд хаяг нээхийг хориглох тухай хуулийг баталсан билээ.