Нотариатын үйлчилгээг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн цахимжуулна

Инновац, цахим бодлогын байнгын хороо, ЦХИХХЯ-ны төлөөлөл Бүгд Найрамдах Эстони Улсаас цахим засаглал, цахим шилжилтийн тухай туршлага солилцож, хамтран ажиллах санал солилцжээ. Тус улс нь 2005 оноос сонгуулиа цахимаар өгч буй дэлхийн ганц улс юм.

Томилолтын дүнд Монгол Улсад нотариатын үйлчилгээг цахимжуулах, сонгуулийн санал хураалтыг цахим болгож, иргэд саналаа цахимаар өгөх хувилбарыг бий болгох, шинэчилсэн “Цахим үнэмлэх 6-10” экосистемийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллахаар болжээ.

Тус яамны зүгээс цахим нотариатыг 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. Үүнд жил орчмын хугацаа шаардлагатай” хэмээсэн бол цахим санал хураалтыг 2025 оноос гадаад ажиллаж, сурч буй иргэдийн дунд нэвтрүүлэхийг зорино хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.