НОБЕГ: Сурагчдын зурсан бүтээлээр 2025 оны хуанли хэвлэлээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор “Сэргийлнэ, Аварна, Тусална” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан.
Тус уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын 54 сургуулийн 126 сурагч оролцов. Сурагчдын бүтээлээс шилдэг 43 бүтээлийг шалгаруулан 2025 оны хуанли болгон хэвлүүллээ.
Уралдааныг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Гүүд Нэйборс Монгол Олон улсын байгууллагууд дэмжин ажиллалаа хэмээн НОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.