Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Есдүгээр сарын 10-23-ны хооронд Унгарын нийслэл Будапешт хотноо 45 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад болно. Шатрын олимпиадад оролцох Монгол Улсын шигшээ багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун ахалж байна. Тэмцээнд оролцох эхний ээлжийн тамирчид есдүгээр сарын 8-нд Унгарыг зорьсон бол хоёр дахь ээлж өчигдөр эх орноосоо мордлоо.

Хоёр жилд нэг удаа болдог тус олимпиад нь шатарчдын хувьд шатрын олимп гэгдэх чухал тэмцээн юм.

Тэмцээний нээлт өнөөдөр болж, маргааш буюу 2024.09.11-нд эхний өрөг тоглоно. Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монгол Улсын шатрын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1-р ширээ IM Ганзоригийн Амартүвшин

2-р ширээ FM Сумъяагийн Чингүүн

3-р ширээ FM Эрдэнийн Баасансүрэн

4-р ширээ IM Мөнхдалайн Амилал

5-р ширээ FM Хуягцогтын Итгэлт

Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1-р ширээ WGM Төрмөнхийн Мөнхзул

2-р ширээ IM Батхуягийн Мөнгөнтуул

3-р ширээ WGM Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ

4-р ширээ WFM Эрдэнэбаярын Хүслэн

5-р ширээ WCM Бат-Эрдэнийн Мөнгөнзул нар тус тус тоглоно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.