Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан зориулж, идэвх зүтгэл гарган олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ахмад хилчнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас одон”, “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнасныг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн гардууллаа хэмээн Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.