Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 66 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 59 иргэний аюулгүй байдлыг ханган, 9 тэрбум 339 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Мөн хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд яндангийн цонолт, пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг НОБЕГ-аас уриаллаа.