Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц хөгжлийг дэмжих салбар дундын ээлжилт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний Сэргээн засах хөгжлийн төвийн холбогдох албан хаагчид оролцлоо.

Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн дүн шинжилгээ, бодлогын зөвлөмжид туссан боловсролын асуудал, шийдлийн санал хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх төвийн туршилтын үйл ажиллагаа, үйлчилгээ, анхаарах асуудлыг сонсов.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн дүн шинжилгээ, бодлогын зөвлөмжид Боловсролын яамнаас тусгайлан санал өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц хөгжлийг дэмжих асуудлыг тогтолцооных нь хүрээнд шийдвэрлэх, цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах болон хүний нөөцийн стратеги, чанарын баталгаажуулалт, салбар дундын мэдээллийн санг бий болгох асуудлаар хамтарч ажиллахаар тогтлоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.