Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арга хэмжээ энэ сарын 25-нд болно

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо хүүхэд залуучуудын театрын гадна талбай, 12 дугаар хороо Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижууллаа. Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Нээлтийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппоро урд талбайд болох аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.